Step Up 2: The Streets

ХАР ДАРСАН ЖИЛVVДИйГ ХАМАГ МОНГОЛЧУУД БVV МАРТАГТУН!!!




Энэ
явдал нь тусгаар тогтносон, бүрэн эрхт, Монгол Улсын иргэд, хойч үе болсон оюутан залуус бидэнд
ихээхэн эмзэглэл төрүүлж байгаа тул Монголын оюунлаг ард олны дэмжлэгтэйгээр
тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол
Улсын иргэн, элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ эрхийг хамгаалан БНХАУ-ын Засгийн
газарт эсэргүүцэл илэрхийлэн тус улсын элчин сайдын яамны дэргэд хууль
журмынхаа дагуу тайван жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна!
Tэнгэр заяат Монголчууддаа хандан дайчин өвөг дээдсээс амь бие үл хайрлан цусаа урсган байж өвлүүлсэн ариун гал голомт
болсон Монгол нутагтаа үеийн үед амгалан
тайван амьдрахын төлөө, тусгаар
тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын иргэний
эрх, эрх чөлөөг хамгаалах эсэргүүцлийн тайван цуглаанд оролцохыг уриалж байна!
Энэхүү
үйл хэрэгт гарал угсаа, цус нэгт ахан дүүс болох Буриад Монголчууд, Өвөр
Монголчууд болон Дэлхий даяар тарсан нийт Монгол угсаатнууд бидний зохион байгуулж буй тайван
цуглаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж
тухайн оршин суугаа газартаа буй БНХАУ-ын албан ёсны төлөөлөгчийн газруудад
эсэргүүцэл илэрхийлэхээр сэтгэл
шулуудаад байна.
Энэхүү тайван цуглаан
нь Монгол Улсын албан ёсны байр суурийг огт илэрхийлэхгүй бөгөөд тусгаар
тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Монгол
Улсын иргэний байр суурьнаас
БНХАУ- ын Засгийн газарт хандан эсэргүүцэл илэрхийлж буй vйл хэрэг юм. Онцлон дурьдахад энэхүү тайван цуглаан
нь цаанаа ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн Монгол
улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй эрхийнхээ дагуу үзэл бодлоо
илэрхийлж Монгол Улсын иргэний эрхийг
хамгаалж буй нэг хэлбэр юм.
Омог бардам, тэнгэрлэг Монгол
аавын хөвгүүд минь, саруул ухаант ээжийн охид минь ээ! Монгол Улсын үндэстний аюулгүй
байдал, Монгол Улсын иргэн, хойч үеээ гэсэн
сэтгэлийн дуудлага та биднийг 2008 оны 5 сарын 25-ны өдөр БНХАУ-аас Монгол
Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд
цуглуулж байна!
Туурга тусгаар
Монгол Улс, Монгол тvмний эр зориг бадартугуай!
Эрх чөлөө
мандтугуай!
Лавлах цахим хуудас: www.hargui.net